Сувилалд хэрхэн ирэх вэ?
- Эрүүл мэндийн даатгал сүүлийн 5 жил төлөгдсөн байх;
- Дараах үндсэн 5 төрлийн шинжилгээг хийлгэж ирсэн байх шаардлагатай;
- Зүрхний цахилгаан бичлэг – 7 хоног доторх (шаардлагатай бол тухайн өдрөө дахин хийлгэнэ)
- Эхо (хэвлийн) – 3 сар доторх
- Биохимийн шинжилгээ – 1 сар доторх
- Цусны ерөнхий шинжилгээ – 1 сар доторх
- Шээсний ерөнхий шинжилгээ – 1 сар доторх
Ажлын өдрүүдэд буюу 1-5 дахь өдөрт 0820-1140-н хооронд сувилуулагч хүлээн авна.
ХУВИЙН БЭЛТГЭЛ
- Иргэний үнэмлэх
- Сувилуулагчийн хувийн өвчний карт
- Бэлтгэлийн хувцас, халад, тавчик
- Цагаан хэрэглэл
- Ванны алчуур, гарын алчуур, Оо сойз, ариун цэврийн цаас гэх мэт
- Биеийн тос аль нэгийг авчрах (baby тос, сүүлний тос, шар тос)
- Эмчилгээнд орохдоо дороо дэвсэх даавуу
- Цайны аяга, халбага, сэрээ гэх мэт