Инфра улаан туяа нь байгалийн дулааны эх үүсвэр юм. Орчин үеийн анагаах ухаанд энэхүү туяа нь хүний бие махбодид нэвтрэх чадвар сайтай, хоргүй, тодорхой урттай долгионоор үйлчилж, эмчлэн сэргээх чадвартайг илрүүлэн ашигладаг болсны нэг хэлбэр нь Сибирийн нарс модоор хийсэн инфра улаан туяагаар халдаг мини саун юм. Энэхүү саунд орсноор хүний биеийн дархлаа сэргэж, чийрэгжиж, эрүүлжин турах ач тустай бөгөөд инфра улаан туяаны долгион нь хүний биед 4 см хүртэл нэвтэрч орох чадвартай байдаг нь ердийн саунтай харьцуулахад үйлчлэл нь зөөлөн, биеэс хорт бодисыг гадагшлуулах чадвар 4 дахин илүү гэсэн үг. Мөн цус болон тунгалгийн эргэлтийг сайжруулж, хэсгийн хаван, үрэвслийг намдаах, бодисын солилцоог түргэсгэх замаар доорхи эмчилгээний үйлчлэлийг үзүүлдэг байна.
Үүнд:
- Биеэс хорт бодисыг гадагшлуулах;
- Өөх, целлюлитийг задлах;
- Булчин, судасны агчилыг сулруулах;
- Арьсыг цэвэрлэх;
- Нуруу, үе мөчний архаг өвчнийг анагаах;
- Дотор эрхтний архаг үрэвслийг бууруулах;
- Мэдрэлийн системийг тайвшруулах;
- Захын мэдрэлийн өвчнийг анагаах;
- Алжаал ядаргааг тайлах зэрэг юм.