Шавар эмчилгээ
Эмчилгээ үйлчилгээ
  • Шавар эмчилгээ

Шавар эмчилгээ

Нуурын эрдэст хүхэрлэг лаг шаврыг эмчилгээнд хэрэглэдэг. Шавар нь сул шүлтлэг /pH 8.05-8.5/ орчинтой, өндөр эрдэсжилттэй, хлорид-сульфат, натри-кальци-магнийн найрлагатай, биологийн идэвхит элементүүдийг агуулсан хүхэрт устөрөгчийн найрлагатай. Эмчилгээний арга:
  • Шавар бигнүүр тавих,
  • Шавар түрхлэг хийх,
Арьсны эд эсүүд /экстрорецептор/ цочирсноор биологийн идэвхит бодисын үүсэлт /гистамин, ацетилхолин,  серотонин зэрэг/ эрчимжиж,  арьсны нэвтрүүлэх чанарыг өөрчилнө.  Шаварт агуулагдах дэгдэмхий бодис, ионууд, хий, витамин, даавар төст, антибиотик төст  бодисууд нь арьсан дахь тос, хөлсний булчирхайн нүх, үсний уутанцраар дамжин арьсанд нэвтэрч нөөцлөгдөн, улмаар цусны  урсгалд орж бие махбодийн дотоод шүүрлийн тогтолцоо,  биеийн энерги, дархлаа зэрэг бусад нарийн нийлмэл бодисын солилцоонд эерэгээр  нөлөөлдөг. Гумины хүчил, даавар төст бодисууд нь үрэвслийн голомтын хаванг бууруулж, эдгэрэлт, төлжилтийг түргэсгэнэ.  Яс, булчингийн холбоос эд, үений гэмтэл, төв болон захын мэдрэлийн системийн гэмтэл, архаг үрэвсэлт, эмэгтэйчүүдийн өвчнүүд, сорвижилт, арьсны зарим архаг өвчин, тэжээл дутмагшлын шарх, бөөр, шээс бэлгэсийн эрхтэний архаг үрэвсэл өвчнүүдийн үед хэрэглэнэ.