Уламжлалт эмчилгээ


Зүү төөнө эмчилгээ

Биеийн гадаргууд байрлах суваг, эрдэс биологийн идэвхит сүвүүдийг сэргээн, хэсгийн болон төвийн гаралтай биологийн идэвхит бодис ялгарснаар мэдрэл тунгалагийн тогтолцооны үйл ажиллагааг тэгшитгэн энерги, цусны гүйдлийг хэвийн болгоно.
  • Үрэвслийн эсрэг өвдөлт намдаах
  • Тайвшруулах
  • Сэргээх
  • Халуун бууруулах
  • Бодисын солилцоо сайжруулах үйлчлэлээр дотор, мэдрэл, тулгуур эрхтэн чих, хамар хоолой, арьс, хүүхэд, эмэгтэйчүүдийн олон төрлийн өвчнийг эмчилнэ.
Шимжүүлэх бариа /сүү, тос, шөлөн бариа/
Монголын уламжлалт анагаах ухааны оношлогоонд тулгуурлан, хий арвидсан, ядаргаа сульдал урхаг өвчний үед тамиржуулан, шимжүүлэх сэргээх үйлдэлтэй эмчилгээний арга болно. Суваг хэрдэсийн дагууд өдөөх, эрчимжүүлэх илэх, нухах, үрэх аргаар биеийн хий шар бадганы тэнцвэрт байдлыг бий болгож биеийг бүхэлд  тайвшруулах, мэдрэл булчингийн үйл ажиллагааг сэргээнэ.