Рашаан эмчилгээ
Эмчилгээ үйлчилгээ
  • Рашаан эмчилгээ

Рашаан эмчилгээ

Рашаан уух
"Оргил" рашаанд байнгын задрах, нэгдэх чанар бүхий ионууд /гидрокарбонат, кальци-магни, амьд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бичил элемент төмөр, цахиур, манган, цайр агуулагдаж байдаг бөгөөд рашааныг ууж эхлэх үеэс болзолт болон болзолт бус рефлексээр хоол боловсруулах замын шүүрэл ялгаралт өдөөгдөнө. Нарийн гэдсэнд рашааны найрлага дахь бодис, ионуудын шимэгдэл явагдаж, нойр булчирхайн болон гэдэсний шүүрэл, цөс ялгаралтын явц идэвхжинэ. Ходоодны шүүрэл ихэдсэн, багадсан, хэвийн байгаа архаг үрэвсэл, ходоод, 12 хуруу гэдэсний шарх сэдрэлийн бус үед, бүдүүн гэдэсний архаг үрэвсэл, дотоод шүүрлийн булчирхайн өвчнүүд, төмөр дутлын цус багадалтын үед ууж хэрэглэнэ.

Рашаанд орох /рашаан ванн/
Оргил рашааны гол бүрэлдэхүүн нүүрс хүчлийн хий нь амьсгал болон арьсаар нэвтэрч арьс, зүрх судас, амьсгал, дотоод шүүрэл бодисын солилцоонд өөрчлөлт урвалыг үүсгэнэ. Бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэрийг өөрчлөн судас, амьсгалын төвийг өдөөснөөр зүрх судас, амьсгалын үйл ажиллагааг иэдвхижүүлэн, цусны урсгал хэвийн болж, тархи, зүрх, арьс, бөөрний цусан хангамж сайжирна. Зүрх судас, амьсгал, мэдрэл, бодисын солилцооны эмгэгийг эмчлэнэ.

Рашаанаар гэдэс угаах
Бүдүүн гэдэсний тодорхой хэсгийн хана салстыг сул эрдэсжилттэй рашаанаар зайлж, угааснаар өтгөн гадагшлуулах, хоргүйжүүлэх, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, бодисын солилцоог эрчимжүүлж хэвийн болгох үйлчлэлийг үзүүлнэ. Гэдэс рүү орсон шингэн нь гэдэсний хананаас хучуур эдийн эс, салст, хорт бодис, аэроб-бактерийг салгаж, цэвэрлэж өгдөг. Ингэснээр гэдэсний бактерийн хэвийн харьцаа сэргээгдэн, гэдэсний хананы цусан хангамж сайжирч, витамин болон биологийн идэвхт бодисын нийлэгжилт идэвхждэг. Гэдэсний шимэгдүүлэх үйл ажиллагаа сайжирч, бодисын солилцоо хэвийн болж, шүүрэл ялгарах, гүрвэлзэх хөдөлгөөн эрчимжинэ.