Өдрийн эмчилгээний хэлбэр:
- Хөтөлбөрт эмчилгээ- 5 өдрийн
- Заалтаар сонгон хийгдэх эмчилгээ /Эмчийн заалтаар эмчилгээний аль нэг хэлбэрийг сонгон батлагдсан үнэ тарифийн дагуу хийнэ. Эмчилгээ тус бүрийн үнийг сайтын “үнэ тариф”цонхноос харна уу./
Хөтөлбөрт эмчилгээ
Бие махбодийг хоргүйжүүлж, ядаргаа тайлах, сэргээх
5 өдрийн эмчилгээ
Эмчилгээ явагдах хугацаа: Долоо хоногийн 1-5 дахь өдөр
Эмчилгээ явагдах цаг: 08.20-16.00
Ач холбогдол:
- Бодисын солилцооны өөрчлөлтөөс үүссэн дотоод хордлого тайлна
- Гадаад орчны таагүй нөлөөнөөс үүссэн хордлого тайлна
- Ядаргаа, сульдлыг бууруулна
- Харшил багасгана
- Арьсны батгашилт, үрэвсэлийг бууруулна
- Үе мөч, нурууны архаг өвдөлтийг намдаана.
- Жин хасах үйлчилгээ үзүүлнэ
Эмчилгээний агуулга:
1 дэх өдөр:
- ЭХО- оношлогоо
- Рашаанаар гэдэс угаах
- Хоргүйжүүлэх аппаратын эмчилгээ
- Хэсгийн иллэг /толгой, хүзүү, сэрвээ/
2 дах өдөр:
- Infra red мини саун
- Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
3 дахь өдөр:
- Рашаанд /сувдан ванн/-д орох
- Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
- Бүтэн биеийн бариа
4 дөх өдөр:
- Infra red мини саун
- Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
5 дахь өдөр:
- Рашаанаар гэдэс угаах
- Хоргүйжүүлэгч аппаратын эмчилгээ
- Хэсгийн иллэг /толгой, хүзүү, сэрвээ/
Хөтөлбөрийн үнэ: 1 өдрийн 42 000 төг