“Оргил рашаан сувилал”-д эмчлэх, сувилах өвчний жагсаалт
- Хэрлэгийн гаралтай зүрхний архаг өвчнүүдийн хурц, хурцавтар үеэс 6-8 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, хэрлэгийн идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, хэм алдагдлын хүнд хэлбэргүй үе
- Зүрхний булчингийн үрэвсэл (миокардит), зүрхний булчингийн халдвар, харшлын гаралтай үрэвслээр өвдсөнөөс хойш 6-8 сарын дараа, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдаагүй үе
- Зүрхний булчингийн эмгэг (кардиомиопати), цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдаагүй үе
- Зүрхний бах (стенокарди), дахилт цөөнтэй, хүчдлийн зэрэг /фк/ I-II, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм алдагдлын хүнд хэлбэргүй, артерийн даралт ихсэх өвчний I-II шатнаас хэтрээгүй үе
- Зүрхний архаг ишеми. Зүрхний шигдээсээр өвдсөнөөс 1 жилээс доошгүй хугацаа өнгөрсөн, тогтвортой ачааллын стенокарди I-II ү. а. б-ээс хэтрээгүй цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрхний хэм, дамжуулалт алдагдаагүй, артерийн даралт ихдэх өвчин II шатнаас доош үе
- Артерийн даралт ихдэх өвчний I-II шат: зүрхний хэм, дамжуулалт алдагдаагүй, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, зүрх, бөөрний дутмагшилгүй
- Зүрхний мэс засал ажилбараас 6-8 сар өнгөрсөн, цусны эргэлтийн дутмагшил I үеэс хэтрээгүй, хэрх өвчний идэвхжилгүй болон идэвхжил I үеэс хэтрээгүй
- Артерийн даралт багадах хүндрэлгүй
- Сэтгэлийн болон мэдрэлийн шалтгаант биеийн эмгэг, зүрх судасны үйл ажиллагааны хямралаар илрэх
- Атеросклероз, мөчдийн артерийн атеросклероз, цусны эргэлтийн өөрчлөлтийн компенсаци, субкомпенсацийн шат
- Захын артери судасны үрэвсэл, хүндрэлгүй, эдгэрэлтийн шат
- Доод мөчний өнгөц судасны флебит, хүндрэлгүй, эдгэрэлтийн шат
- Нүүрний мэдрэлийн эмгэг, хурц үеэс 1,5 сараас дээш хугацаа өнгөрсөн
- Мэдрэлийн ёзоор, сүлжээ,захын мэдрэлийн эмгэгийн архаг хэлбэр, мэдрэлийн ёзоор сүлжээний дарагдал: мэс заслын эмчилгээ шаардагдахгүй, архаг явц
- Полиневропати ба захын мэдрэлийн эмгэг, янз бүрийн шалтгаант полинейропати эмгэгийн архаг хэлбэр, бүрэн бус намжмал үе
- Тархины цус харвалт, шигдээс дараа 6 cараас доошгүй хугацаа өнгөрсөн, сэтгэц хэвийн, бие даах чадвартай, артерийн даралт тогтвортой байгаа
- Тархины судасны өвчний үлдэц, цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1 жилээс доошгүй хугацаа өнгөрсөн, артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртэй үйлчлэх чадвар сэргэж буй үе
- Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараа 3-4 сарын хугацаа өнгөрсөн
- Гавал, тархины далд гэмтэл авснаас 4 сар, ил гэмтлийн дараа 4-6 сар өнгөрсөн сэтгэцийн өөрчлөлтгүй, уналтгүй, тархины болон артерийн даралт ихсээгүй
- Нугас, мэдрэлийн гэмтэл, хөнгөн хэлбэрийн тетра, пара, монопарезтай, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа болон аарцгийн эрхтний үйл ажиллагаа алдагдаагүй
- Мигрень
- Энцефалит Миелитээр өвчлөөд 4 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, өөртөө үйлчлэх чадвар алдагдаагүй
- Полиомиелитээр өвчлөөд 3 сараас доошгүй хугацаа өнгөрсөн өөртөө үйлчлэх чадвартай
- Мэдрэлийн мэс заслын дараахь үеийн эмгэг
- Нугасанд мэс засал хийлгэснээс 4 сараас доошгүй хугацаа өнгөрсөн аарцгийн эрхтэний үйл ажиллагаа алдагдаагүй, өөртөө үйлчлэх чадвартай
- Захын мэдрэлийн судалд хийсэн мэс ажилбарын дараахь сэргэх үе
- Вегетатив мэдрэлийн эмгэг, вегетативны полиневрит, солярит, ганглионитын хурц үе өнгөрсний дараа
- Мэдрэл сульдал, сэтгэцийн эмгэг илрээгүй
- Хэт ядрах
- Улаан хоолойн архаг үрэвсэл, хурц бус үе
- Ходоод-улаан хоолойн сөргөө, шархлаа, хөнгөн болон дунд зэргийн, сэдрэлийн бус үе
- Улаан хоолойн шархлааны идэвхжилгүй, болон намжмал үе, хүндрэлгүй хэлбэр
- Ходоод, дээд, өлөн гэдэсний шархлааны идэвхжилт буурсан болон намжмал үе, цус алдалт бусад хүндрэл илрээгүй
- Ходоод, дээд гэдэсний үрэвсэл, архаг үрэвслийн сэдрэлийн бус үе, хүндрэлгүй хэлбэр
- Нарийн бүдүүн гэдэсний эмгэг, нарийн бүдүүн гэдэсний cүрьеэ, шархлаа, шимэгчийн бус гаралтай архаг үрэвсэл, сэдрэлийн бус үе
- Хэвлийн хөндийн хагалгаа, үрэвслийн дараа наалдац үүссэн үе
- Цөсний хүүдий, Сувгийн эмгэг
- Цөсний хүүдий, цөсний замын архаг үрэвсэл, сэдрэлийн бус үе
- Цөсний чулуушралын мэс заслын эмчилгээ шаардлагагүй хэлбэр
- Элэгний архаг үрэвсэл, элэгний үрэвcлийн идэвхжилгүй буюу идэвхжил буурсан үе
- Нойр булчирхайн архаг үрэвслийн хөнгөн, дунд хэлбэр
- Хоол боловсруулах эрхтний мэс заслын дараахь үе
- Ходоод дээд гэдэсний шархлаанд мэс засал хийлгэснээс 2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, шарх бүрэн эдгэрсэн үе
- Цөсний замд мэс засал хийлгэснээс 3 сараас доошгүй хугацаа өнгөрсний дараа
- Уушигны үрэвсэл, архаг хэлбэр, сэдрэлийн бус үе
- Архаг бронхит, архаг хэлбэр, сэдрэлийн бус үе
- Гуурсан хоолойн багтраа, сэдрэлийн давтамж цөөн, амьсгалын дутагдал II доош үе
- Бронхо эктазийн хөнгөн хэлбэр, амьсгал зүрхний дутмагшил I үе шатнаас хэтрээгүй
- Уушиг тоосжих өвчин, амьсгал, зүрхний дутмагшил I шатнаас хэтрээгүй
- Химийн бодис хий утааны бронхит, пнемони, архаг хэлбэр, намжмал үе,
- Уушигны гялтан хальсны үрэвсэл, хуурай ба шүүдэст үрэвслийн дараахь намжмал үе, наалдац үүссэн тохиолдолд
- Бөөрний архаг нефритийн хам шинж, түүдгэнцрийн архаг үрэвсэл, архаг гломерулонефрит, бөөрний үйл ажиллагаа хадгалагдсан эсвэл бага зэрэг буурсан, артерийн даралт хэт ихсээгүй, сүрьеэ, чихрийн шижингийн бус гаралтай нефроз хам шинж:
- Сувганцрын завсрын эдийн архаг нефрит
- Пиелит, пиелонефритийн хурц үеэс 3 сар өнгөрсөн
- Архаг пиелит, пиелонефритийн бүрэн бус намжмал болон намжмал үе: артерийн даралт хэт ихдээгүй, бөөрний дутагдлын шинж илрээгүй
- Цистит, архаг хэлбэр, бүрэн бус, бүрэн намжмал үе
- Түрүү булчирхайн үрэвсэл, архаг хэлбэр, бүрэн бус, бүрэн намжмал үе
- Өндгөвч, умайн архаг үрэвсэл, архаг үрэвслийн бүрэн бус, бүрэн намжмал үе
- Цэвэрших үеийн хямрал, хөнгөн, дунд явцтай
- Эмэгтэйн үргүйдэл, аарцгийн эрхтний үрэвсэлт өвчин, умайн дутуу хөгжлийн улмаас үүссэн
- Шээс, бэлгэсийн мэс заслын дараахь үе, умай, өндгөвч, дайвар, түрүү булчирхайн мэс засал хийснээс 2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, нэвчдэс,наалдац үүссэн
- Үений эмгэг /артрит, артропати/
- а/ Сүрьеэгээс бусад халдварын шалтгаант үений урвалжит артропати
- б/ Хэрх төст үений үрэвслийн намжмал үе үений хөдөлгөөний хязгаарлалт II зэргээс хэтрээгүй
- Артроз, үрэвсэл хавсраагүй, хөдөлгөөний хэт хязгаарлалт үүсээгүй, хүндрэлгүй
- Нурууны остеохондроз, хүндрэлгүй
- Спондилопати - Спондилит: намжмал болон, бүрэн бус намжмал үе, спондилез: хөдөлгөөний хэт хязгаарлалт үүсээгүй
- Дорсальги /нуруу өвдөх/
- Зөөлөн эдийн эмгэг Миозит, периартрит, синовит, бурсит тендинитийн архаг хэлбэр бүрэн, бүрэн бус намжмал үе
- Ясны хугарал. Бороожилт, ясжилт удааширсан
- Ясны үрэвсэл. Сүрьеэгийн бус гаралтай, мэс засал, шаардлагагүй, архаг хэлбэр
- Нейродермитийн архаг хэлбэр
- Могойн ярын архаг хэлбэр
- Таргалалт, дотоод шүүрлийн бус гаралтай
- Чихрийн шижингийн хөнгөн дунд хэлбэр
- Дунд чихний үрэвслийн архаг үе
- Дүлийрэл
- Төмөр дутлын цус багадалтын хөнгөн, дунд хэлбэр