Заавар:
- Эмнэлэгт мэс засал хийлгэсэн, эмийн эмчилгээний дараа доорхи жагсаалтанд заасан өвчний дагуу хүлээн авна.
- Илгээх бичгийн тухайд тус сайтын “илгээх бичиг авах” цонхноос заавар авна.
- Тус тасагт заалтын дагуу эмчилгээ сувилгаа хийлгэсэн үйлчлүүлэгчид “Эмнэлгийн хуудас” /лист/ олгоно.
“Оргил рашаан сувилал”-ын клиник тасагт эмчлэх, сувилах өвчний жагсаалт
- Зүрхний шигдээсийн хурц үе өнгөрснөөс хойш 1,5-2 сарын дараа цусны эргэлтийн дутмагшил IIА үеэс хэтрээгүй, артерийн даралт ихдэх өвчин I-II шатанд байх, зүрхний хэм, дамжуулах чадвар алдагдлын хүнд хэлбэргүй байх
- Зүрхний мэс ажилбарын дараа 1-6 сар өнгөрсөн, хэрэх өвчний идэвхжилгүй, цусны эргэлтийн дутмагшил II А үеэс хэтрээгүй
- Тархины цусны эргэлтийн түр зуурын хямралын дараахь үе
- Цус харвасан болон тархины шигдээсийн дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, артерийн даралт тогтвортой, бусад хүндрэлгүй, сэтгэц хэвийн, өөртэй үйлчлэх чадвар сэргэж буй үе
- Мэдрэлийн мэс ажилбарын дараахь үеийн эмгэг. Тархинд цус харваснаас хийсэн мэс ажилбарын дараа 1,5-2 сараас доошгүй хугацаа өнгөрсөн, шарх эдгэрсэн, артерийн даралт тогтворжсон, бусад хүндрэлгүй, өөртөө үйлчлэх чадвар сэргэж байгаа
- Ходоод, дээд гэдэсний шархлааны идэвхжилт буурсан болон намжмал үе, үйл ажиллагааны алдагдалгүй, цус алдалт бусад хүндрэл илрээгүй
- Хоол боловсруулах эрхтэн ходоод, дээд гэдэсний шархлаанд мэс засал хийсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх б/ Цөсний замд мэс засал хийлгэсний дараахь эрт үе: үрэвсэл, халдвар, хүндрэлийн шинж илрээгүй байх
- Шээс, бэлгэсийн эрхтний мэс заслын дараахь үе
- Умай, дайвар, өндгөвчний мэс заслын дараахь хүндрэлгүй
- Бөөрний хагалгааны дараа эрт үе, хүндрэлгүй
- Түрүү булчирхайн мэс заслын дараах үе, хүндрэлгүй
- Эм бэлэг эрхтэний мэс заслын дараахь эрт үе
- Нүүрний мэдрэлийн эмгэг. Стационарын дараахь эрт үе
- Нугалам хоорондын эвэрхий авах мэс заслын дараа Ламиноэктомии хагалгааны дараа өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай байх
- Бамбайн булчирхайн мэс заслын дараах үе. Хагалгааны дараахь эрт үе: үрэвсэл хүндрэл, хордлогын шинж илрээгүй
- Дотор хиймэл үений механик хүндрэл. Хиймэл үе суулгах мэс ажилбарын дараахь үе, халдвар, үрэвслийн хүндрэлгүй, өөртөө үйлчлэх, бие даан хөдлөх чадвартай