Хоол үйлчилгээ
- Сувилуулагчдад сувиллын болон өвчний онцлогт тохирсон эмчилгээ, сувилгааны 15 дэглэмийн 80 гаруй төрлийн хоолоор өдөрт 6 удаа үйлчилдэг. Үүнд: Ходоод гэдэсний хямрал, нойр булчирхай, элэг цөсний өрөвсөлт өвчин, чихрийн шижин, зүрх судасны өвчний үеийн хоолыг иж бүрдлээр хийхээс гадна ердийн дэглэмийн хоолоор үйлчилдэг.
- Хоолны илчлэгийг өдрийн алдсан хүч тамир, энергийг нөхөхүйц мөн өвчний онцлогт тохируулан хоол тус бүрээр тооцоолон бодож орц нормыг тохируулан гаргадаг.
- Мөн хоолны бүтэц найрлаганд анхаарч амьтны гаралтай өөх тосыг багасгаж ургамлын гаралтай тосыг түлхүү хэрэглэдэг ба уураг амин дэм, эрдэс бодисыг хангахуйц эмчилгээ сувилгааны хоолоор үйлчилж байна.